Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүлхийтэй малыг устгахгүй, хүнсэндээ хэрэглэнэ

Анх хоёрдугаар сарын 25-нд “Булган сумын Доод нарийн гэдэг газар өвөлжиж байсан айлын малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрлээ” гэсэн дуудлага аймгийн Мал эмнэлгийн албанд иржээ. Энэ дагуу хоёрдугаар сарын 28, энэ сарын 3-нд хоёр удаа давтан шинжилгээ авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит шинжлүүлснээр хариу нь уржигдар гарч, шүлхий өвчин мөн нь тогтоогдсон байна. Голомтод 19 өрхийн 7700 орчим мал байгаа аж. Одоогийн байдлаар 760-аад мал өвчилсөн бөгөөд Булган, Үенч суманд хөл хорио тогтоожээ. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлэг, үржлийн газрын эпидемиологич П.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид энэ сарын 1-нд улсын нөөцөд байсан 198 мянган тун вакциныг явуулсан. Энэ вакцин Үенч, Булган сумын сэжигтэй малыг вакцинжуулж хүрнэ. Мөн нөөцөд байсан 20 мянган тун вакциныг Баян-Өлгий аймаг руу ачуулсан. Тус аймгийн Булган сумын хоёр баг нь Ховд аймгийн Булган сумтай хиллэдэг” гэв.

 

Өнгөрсөн жил зүүн бүсэд буюу гурван аймгийн 13 суманд шүлхий гарахад 3500 гаруй мал устгасан. Тэгвэл энэ жил өвчилсөн малыг устгахгүй, вакцинжуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, шүлхийн халдвар авсан нас бие гүйцсэн мал үхэх нь ховор, тодорхой хугацааны дараа эдгэрдэг аж. Малчдад шүлхийтэй малыг эдгэрснийх нь дараа буюу зургаан сарын дотор хэрэгцээндээ хэрэглэ гэсэн зөвлөмжийг Мал, эмнэлэг үржлийн газраас өгч байгаа юм байна. Эс бөгөөс мал вирус тээгч болох магадлал өндөр гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.