Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

12 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулав

Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Авто худалдааны цогцолбор байгуулахаар болсон. Энэ дагуу барилгын ажлууд явагдаж буй бөгөөд худалдааны цогцолборын эхний ээлж ашиглалтад ороод байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд авто худалдааны цогцолборын газрыг “Газар эзэмших, ашиглах эрх”-тэйгээр худалдан авах бөгөөд өнөөдөр эхний ээлжинд тус газрын 12 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгууллаа.

Дуудлага худалдааны журмын дагуу оролцогчдын хүсэлтийг 2015 оны гуравдугаар сарын 2-ний өдрөөс эхлэн явуулсан бөгөөд дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө саналын бүртгэлийн хайрцгийг хааж, битүүмжилсэн байна. Өнөөдрийн үйл ажиллагааны өмнө дуудлага худалдааны битүүмжилсэн хайрцгийг албан ёсоор задалж, оролцогчдын саналыг тоолсон. Иргэд, аж ахуйн нэгжүүд нийт 12 байршилд 66 санал ирүүлжээ. Нийт 66 саналыг байршил тус бүрээр нь ангилан ялгасны дараа дуудлага худалдааг эхлүүлсэн юм.

 Нийт 12 байршил бүхий газар нь зам харилцаа, дэд бүтцэд холбогдсон бөгөөд 9 га газрыг хамарч байгаа. Дуудлага худалдааны анхны үнэ нь нийтдээ нэг тэрбум 79 сая 985 мянга 94 төгрөг болж байгаа аж.  Эхний байршил буюу 0.3 га газрын дуудлага худалдааны анхны үнэ 39 сая 126 мянга 874 төгрөг байсан. Энэхүү байршлын төлөө 15 оролцогч өрсөлдөж, иргэн Ш.Эрдэнэбат 260 сая төгрөгөөр худалдан авлаа. Дараа нь хоёрдугаар байршил дээр нийт 11 оролцогч өрсөлдсөн юм. Тус газрын дуудлага худалдааны анхны үнэ 39 сая126 мянга 874 төгрөг байсан бөгөөд эцсийн байдлаар иргэн Ш.Эрдэнэбат 530 сая төгрөгийн үнэ хэлж, тус газрыг авлаа. Энэ мэтээр нийт 12 байршил тус бүрээр дуудлага худалдааг ил тод, нээлттэйгээр явуулсан юм. Энэ удаад нэр бүхий 12 байршилд 66 санал ирж, иргэд, аж ахуйн нэгжүүд дуудлага худалдаанд маш идэвхтэй оролцлоо хэмээн Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.