Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дархан-Уул аймагт шинэ цэцэрлэг үүдээ нээв

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар Дархан-Уул аймгийн 8 багийн нутаг дэвсгэрт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг  нээлтээ хийн, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн боллоо.

Тус баг өмнө нь цэцэрлэггүй байсан аж. Энэхүү цэцэрлэгийг нээснээр 7,8 дугаар багийн хүүхдүүдийг хүлээж авах боломжтой болж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр гэр хороололд шинэ цэцэрлэг үүдээ нээж байгаад эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Уг цэцэрлэгийг улсын төсвөөр барьсан аж. Энэ ондоо багтаж тус аймгийн гэр хороолол дунд 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Ингэснээр 500-600 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.