Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Болгар улстай хөдөө аж ахуйн салбарт хамтарна

ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч  ноён Иван Стаматофтийг  хүлээн  авч  уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Хуучин тогтолцооны үеэс Болгар улс олон салбарт техник, технологиор тэргүүлдэг байсан, ялангуяа 1970–аад онд хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад зориулан барьж өгсөн хүлэмжийн аж ахуй, арьс ширний боловсруулах үйлдвэрүүд өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Мөн  Болгарын эмийн бүтээгдэхүүн, жимс, ногооны чанарыг Монголын хэрэглэгчид өндрөөр үнэлдэг”  хэмээгээд цаашдаа Монгол Улс нь БНБУлстай хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хөгжил  шинэ шатанд гарах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв. Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Хүлэмж барих техник туслалцааны хөтөлбөр”-ийн  “Хэрэгжилтийн хэлэлцээр”-ийн нөхцөлийг ойрын хугацаанд тохиролцож,  БНБУлсын Ерөнхийлөгчийн ирэх тавдугаар сард Монгол Улсад хийх айлчлалын үеэр гарын үсэг зуран, хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар тохиролцлоо.

Мөн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Болгараас хүлэмжийн мэргэжилтэнг Монголд томилон ажиллуулах, хүлэмжийн өндөр ургацтай, чанартай болгар үр сортыг Монголд нутагшуулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, фермерүүдийг тус улсад богино хугацааны сургалт, танилцах айлчлалд хамруулах боломжтой гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.