Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аврагчид супер “туслах”-тай болов

Орхон аймгийн Онцгой байдлын газар “КАМАЗ 65-115” маркийн автомеханик машинтай боллоо. 886 сая төгрөгийн үнэтэй энэ машин Монголд хоёрхон байдаг аж. Уг машины шат 50 метр буюу 16 давхар өндөр байшинтай тэнцэхүйц сунаж, 360 градус эргэдэг агаад цагт 80 км хурдлах чадалтай, гурван хүн ажиллах зориулалттай. Бүрэн автомат энэ машин аврагчдын цагийг хэмнэхээс гадна  иргэдийг өндөр юман дээрээс аюулгүй буулгах, аврах ажиллагааг бүрэн хөнгөвчилдөг ач тустай.

Тус аймгийн Онцгой байдлын газарт мөн усны гүнд ажиллах шумбагчийн хувцас, найман метрийн гүнд сорох боломжтой төхөөрөмж өгчээ. Үүнээс гадна тус газрын парк шинэчлэлтэд зориулж орон нутаг тусгай зориулалтын авто машин худалдан авахад нь 200 сая төгрөг төсөвлөжээ. Тун удахгүй худалдан авах ажиллагаа болно. Дашрамд дурдахад, улсын хэмжээнд Онцгой байдлын албаны парк шинэчлэлт 30 хувьтай байгаа бөгөөд нийт 33 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд 7-8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг байжээ.

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.