Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёлын биет бус өвийн цахим “үзэсгэлэн” нээнэ

Монгол угсаатны ёс заншил,  зан үйл, ахуй амьдрал, язгуур урлаг, онгон байгаль, дурсгалт газрууд, түүх соёлын өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёлын биет болон биет бус өвийг судалж сурталчлах, хадгалж хамгаалах, олон улсад таниулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг  “Монгол угсаатан нүүдэлчдийн өв соёл” ТББ “Монголын соёлын биет бус өвүүд”  цахим үзэсгэлэнгийн хуудас бүтээх гэнэ. ЮНЕСКО-н Дэлхийн өвийн жагсаалтад Монгол Улсаас 11 төрлийн соёлын биет бус өв бүртгэгдээд байна. Эл өвүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан, зурагт хуудас бүхий цахим хуудас энэ онд нээх гэнэ.  Мөн эл байгууллага 2013 онд морин хуур анхлан суралцагчдад зориулсан видео хичээл бэлтгэж олны хүртээл болгосон. Түүнийгээ англи хэлээр орчуулан хэвлүүлэхээр болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.