Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улс анхныхаа бага оврын салхин сэнсний турбин үйлдвэрлэв

Монгол Улс хамгийн анхны бага оврын салхин сэнсний турбинээ үйлдвэрлэсэн байна. “Гэрэгэ Цүүшин” компани япон инженерийн Монголд зориулан бүтээсэн 500 ватт-ын хүчин чадалтай салхин сэнсний патентыг 2013 оноос хамтран ашиглаж эхэлсэн байна.

Ингэснээр дотоодод салхин сэнсний турбин үйлдвэрлэх туршилт эхэлж, энэ оны хоёрдугаар сард анхны загварыг амжилттай үйлдвэрлээд байгаа ажээ.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг Төрийн бодлогоор дэмжих хүрээнд аливаа тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд цаашид Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр энэ төрлийн бүтээгдэхүүн экспортлох тохиолдолд Японы тал татвараас чөлөөлөхөөр болсон юм.

Дээрх бүтээгдэхүүний хүчин чадлыг “100 000 Нарны гэр” төслийн хүрээнд нийлүүлж байсан нэг нарны хавтантай харьцуулахад 10 дахин илүү юм байна. Одоогоор Япон улсад дээрх патентаар үйлдвэрлэсэн салхин сэнсийг хурдны зам, гудамжны гэрэлтүүлэг зэрэгт бага оврын тог үүсгэгч турбин болгон ашиглаж байгаа аж.

Япон улсад хэрэглээнээс хамаарч жилд 1500 орчим ширхгийг үйлдвэрлэж болохыг тус компани мэдээлж байв. Дотоодын зах зээлд салхины эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим компани байдаг бөгөөд эдгээрийн 2-3 нь салхин сэнс импортолж дотоодод борлуулдаг ч дийлэнх нь 50 хүртэлх ваттын хүчин чадалтай юм байна.

Тиймээс “Гэрэгэ Цүүшин” компанийн салхин сэнсний турбин үйлдвэрлэл хамгийн анхных байгаад зогсохгүй экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлоход чухал нөлөөтэй болохыг онцолж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.