Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

”Эмэгтэйчүүдийн оролцоо – өнөө ба ирээдүйн манлайлагчид” сургалт болж байна

Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-аас хамтран зохион байгуулж буй “Хилийн аюулгүй байдал ба менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо – өнөө ба ирээдүйн манлайлагчид” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлага ХСИС дээр болж байна.

Өчигдөр эхэлсэн сургалт энэ долоо хоногийг дуустал ХСИС дээр үргэлжлэх бөгөөд ЕАБХАБ-ын төлөөлөгчид ирэх долоо хоногт Хууль зүйн яамтай хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийх юм.
Дашрамд дурдахад, манай улсын хувьд ЕАБХАБ-ын хамгийн отгон гишүүн болсон бөгөөд өнөөдөр тус байгууллагын дэргэдэх Аюулгүй байдлын форумыг даргалах хүндтэй үүргийг гүйцэтгэж байна. Түүнчлэн ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хуралдааныг Улаанбаатар хотноо 9 дүгээр сард хийхээр төлөвлөж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.