Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүйтний эрч чангарна

Энэ сарын 5-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно.

Салхи 5-нд зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Энэ сарын 7-8-нд хүйтний эрч чангарна.

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.