Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ДЦС IV” 123 мВт-ын генератороо байнгын ажиллагаанд холболоо

Төвийн эрчим хүчний хэрэглээний 70, Улаанбаатар хотын дулааны 65 хувийг дангаараа хангадаг “ДЦС IV” ТӨХК хүчин чадлаа 123 мВт-аар нэмэгдүүлж буйг өмнө нь манайх мэдээлсэн. Тус компани найман зуух, зургаан генератортойгоор цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг бөгөөд оны өмнөхөн 123 мВт-ын хүчин чадалтай нэг турбин нэмж суурилуулсан юм.

Цагт 123 мВт эрчим хүч, 188 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай уг генератораа энэ сарын 1-ний 23.35 цагт байнгын ажиллагаанд оруулжээ. “Өдгөө 50-60 мВт цахилгаан үйлдвэрлэж байгаа. Хүчин чадлыг нь бага багаар нэмэгдүүлж байна. Ус, дулааны тохируулга хийх зэргээр хүчин чадлыг нь аажмаар нэмнэ” гэж “ДЦС IV” ТӨХК-ийн Хяналтын албаны инженер Г.Ванчинсүрэн хэлэв.

Станцынхны урьдчилсан тооцоогоор энэ турбин бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор жилд 500 сая кВт/цаг цахилгаан нэмж үйлдвэрлэх аж. Энэ нь ойролцоогоор 250 мянга гаруй айл өрхийг цахилгаанаар нэмж хангах боломжтой гэсэн үг.

Мөн 188 Гкал дулаан буюу 3500 орчим тонн ус түгээх нөхцөл бүрдэнэ. Үүгээр 15 мянган айл өрхийн дулааны хэрэглээг хангах юм. Станцын хүчин чадлыг өргөтгөх энэхүү төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 70 сая ам.долларт багтаан хэрэгжүүлж, өртгөө 4.5-7.8 жилд бүрэн нөхнө гэж үзэж байна.

О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.