Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Оюунд өнөөдөр Ж.Керкпатрикийн нэрэмжит шагнал гардуулна

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын гишүүн С.Оюунд Ж.Керкпатрикийн нэрэмжит шагнал гардуулахаар болжээ. Улс төр, иргэний нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, ардчилал, хүний эрхийг хамгаалагч бүсгүйчүүдэд энэхүү шагналыг олгодог юм байна.

Шагналыг өнөөдөр АНУ-ын Вашингтон хотод гардуулна. Эрхэм гишүүнтэй хамт Финланд улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй хатагтай Таржа Халонен уг шагналыг гардан авах гэнэ. 2007 оноос хойш дээрх хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн агсан, Эмэгтэйчүүдийн хөтөлбөр болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулагч Ж.Керкпатрикийн дурсгалд зориулан уг нэр хүндтэй шагналыг олгох болжээ.

Өмнө нь АНУ-ын Конгрессын гишүүн Кейти Макморрис Роджерс, сенатор Келли Аёотэ болон Бангладешийн Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийг үүсгэн байгуулагч Селима Ахмад, Тунизийн сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Сихем Бенсэдрин нар энэхүү шагналыг хүртсэн юм байна.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.