Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Идэрийн голын мөс цөмөрч, хоёр тээврийн хэрэгсэл усанд суужээ

Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Тухайлбал, энэ сарын 2-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Дуганатын хясаа гэдэг газарт 31-66 УБУ улсын дугаартай автобус, 98-39 УНГ улсын дугаартай автомашин Идэрийн голыг гатлах гэж байгаад мөс цөмөрсний улмаас усанд суужээ. Дээрх хот хоорондын зорчигч тээврийн автобусанд 21, ачааны автомашинд таван хүн зорчиж явсан аж. “Мөс цөмөрсний улмаас хоёр тээврийн хэрэгсэл голд суусан. Дотор нь олон хүн зорчиж яваа тул аврах багийг яаралтай илгээнэ үү” гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид газар дээр нь очиж, тэдгээрийг уснаас татаж гаргасан байна. Тэр өдөр цаг агаар хүйтэн, дээрээс нь цасан шуургатай байсан учраас төв рүү эрт хэл дуулгаж, аврагчид ирээгүй бол нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байсан гэнэ. Тиймээс явганаар ч, машинтай ч байсан гол мөрөн гатлахдаа мөс цөмрөх аюулаас сэрэмжлэн, болзошгүй эрсдлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.  

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.