Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

”Хайрын захидал”-ын уралдаан дүнгээ гаргалаа

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулсан “Хайрын захидал”-ын уралдаан дүнгээ гаргажээ. Уралдаанд оролцогчид гэр бүлийнхэндээ, хайртдаа, дотны найздаа, үл таних нэгэнд захидлаа хаяглаж ирүүлсэн аж.

Гэр бүлийн радио ФМ 104.5-тай хамтран зохион байгуулсан уг уралдаанд нийт 100 гаруй захидал ирж, шүүгчдийн бүрэлдэхүүн дүнгээ гаргасан байна. 

Ингэхдээ төрөл бүрт нэг захидлыг тодруулснаас гадна хамгийн цэвэр бичигтнийг шалгаруулсан аж.

Хайртдаа илгээх захидлын төрөлд У.Ганзоригийн Ханьдаа бичсэн захиа, Гэр бүлийнхэндээ бичсэн захидлаас Ж.Гансүхийн Аавдаа хаягласан захиа, Үл таних нэгэнд илгээсэн захидалд н.Хүрэлбаатарын захидал тус тус шалгарсан бол хамгийн сайхан бичигтнээр С.Очиртөмөр тодорчээ.

Дээрх оролцогчдыг  МЗХ-ны дэргэдэх Сургалт судалгааны “Полиси” төвийн цогц сургалтанд хүссэн үедээ үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг, Залуу хүний заавал унших ном, Жи-Мобайл ХХК-ийн бүтэн жилийн интернетийн хос дугаараар шагнаж байгаа юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.