Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар П.Баярмагнайг томилов

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарын дагуу ирсэн материалуудтай танилцсаны үндсэн дээр Пунцагийн Баярмагнайг гүйцэтгэх захирлаар томилжээ.

П.Баярмагнай нь удам дамжсан сэтгүүлч бөгөөд 1999 онд МСНЭ-д гишүүнээр элссэн, хэвлэл мэдээллийн салбарт цөөнгүй жил ажиллаж буй туршлагатай нэгэн юм. Тэрбээр АНУ-ын Уолдроф коллеж, Денвер семинар сургуулийг тус тус дүүргэсэн, Олон Улсын Пресс Клубуудын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд  олон улсын түвшний хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж байжээ гэж МСНЭ-ийн Ажлын албанаас мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.