Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Москва хотод манай зэвсэгт хүчнийхэн ялалтын парад алхана

Энэ онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү баярын арга хэмжээнд  Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож цэргийн сүрт жагсаалыг гайхуулах юм байна. Ялалтын парадад тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Эх орны дайны үед ЗХУ-ын холбоотон байсан орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсууд гэхчилэн олон орны цэргүүд оролцох мэдээ байна. Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байгаа гэнэ. Парад алхах офицер, ахлагч нарын бэлтгэлийн явцтай ирэх пүрэв гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцах юм байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.