Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Uандболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын гандболын холбоо /МГХ/-ноос зохион байгуулж байгаа өсвөрийн гандболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.

ЭМСЯ, МҮОНРТ, МГХ-ноос хамтран явуулж байгаа тус тэмцээн хоёр насны ангиллаар шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн өсвөр үеийн УАШТ-ээс шалгарсан 16-18 насны охидын зургаа, хөвгүүдийн  зургаа нийт 12 багийн тамирчид ирэх есдүгээр  сарын 20-24-нд Улаанбаатар хотноо болох Монголын хүүхдийн спортын тавдугаар их наадмын гандболын тэмцээнд оролцох эрх авах юм. Тэмцээнд 50 гаруй баг тамирчид ур чадвараа сорин оролцож байгаа бөгөөд энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.