Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

”Galaxy S6” , ”Galaxy S6 Edge” дараа сард худалдаанд гарна

 Испани Барселона хотод  олон улсын CES электрон барааны танилцуулга уулзалтын үеэр “Samsung” компани өөрсдийн шинэ бүтээл Galaxy  S6 , Galaxy S6 Edge-г танилцууллаа. Эдгээр утаснууд өөрсдийн өмнөх загвар дээр технологийн шинэчлэл хийн, илүү загварлаг, хүчин чадал сайтай болсон аж. Энэхүү утас дөрөвдүгээр сарын 10 – ны өдрөөс албан ёсоор худалдаанд гарна

Дизайнны хувьд: Үндсэн Samsung – н загвараас илүү метал гадаргуутай дугуйрсан булантай болсон байгааг хальт харвал iPhone 6 – тай андуурахаар болсон бөгөөд хэрэглэгчид сошиал ертөнцөөр “iSam S6” гэж хошигноод нэгэнт эхэлсэн юм. Samsung Galaxy S6 хувьд нэгэн шинэ давуу тал нь симээ хажуу талаас нь хийж болдог болсон.

Энэ Apple – н iPhone 4 – с дээш бүх загвар дээр явж байгаа шинж чанар юм.

Samsung Galaxy S6 Edge хувьд бол Galaxy S6 Edge шиг дугуйрсан дэлгэцтэй. Хоёр талдаа дугуйрсан загвар нь Edge – с илүү загврлаг аж. Түүнчлэн шинээр ногоон маргад өнгө нэмэгдсэн.

Samsung
Үзүүлэлт:

Үндсэн системийн бүрдэл хэсэг 64bit системтэй. Дэлхийд хамгийн анх Apple iPhone 5s утсаа  64bit системтэй хийж байсан болт түүний дараахан Samsung Galaxy S5 64bit системд шилжсэн юм. Quad Core буюу 4 цөмт хосолсон процессортой байхаас гадна 3Gb DDR4 рамыг өөртөө суурилуулсан байна. 14nm “нанометр” процессор чадамж нь өмнөх загваруудаас 20% илүү хурдан юм.

Дэлгэц нь 5,1 инч

 Дэлгэцний урд талын шилны материал нь Gorilla Glass болох Gorilla Glass шилны 4 дүгээр үеийн шинэ загвар. PPI буюу нэг пикселд агуулдаг хэмжээ 577 энэ бол маш өндөр нягтаршил iPhone 6 PPI 336 байдаг. Galaxy S6 дэлгэц үндсэн гадаргууны эзлэх хувь 70.7% дэлгэц Galaxy S6 Edge дэлгэц үндсэн гадаргууны эзлэх хувь 72% . 1440 x 2560 харьцаа болон 5.1 инч дэлгэцтэйгээр гарсан. Galaxy Note 4 – с  11% илүү өндөр нягтаршилтай бүтээсэн байна.

 

Камер харанхуйд илүү сайн зураг авна


Урд талын камер 5 MP ”Megapixel” ард талын камер 16 MP ”Megapixel” оптик дүрс тогтворжуулагчтай , авто фокус тааруулагч. 5 MP урд талын камер ƒ/1.9 өргөн хөшигтэй 43% илүү өргөн хүрээг хамарч зураг авна HDR автоматаар илэрлүүлэгчийн тусламжтай гэрэлтүүлэг тасалгааны гэрэл илүү мэдрэх чадвартай болсноос гадна харанхуй шөнө илүү сайн гэрэлтүүлэгтэй авах чадвартай.

Батарейг Wireless – р цэнэглэж болно

Apple – н утаснуудтай адилаар шууд салгаж авах боломжгүй Li-Ion 2550 mAh баттерайтай. iPhone 6 – аас нэн даруй 2 дахин хурдан цэнэглэх бололцоотой. Цэнэглэгч залгахгүй Wireless – р цэнэглэх төхөөрөмж дэмжиж ажилладаг.

Багтаамж:

32/64/128 GB гэсэн 3 төрлийн хэмжээтэйгээ мөн нэмэлтээр мемори карт хийх боломжгүй



Шинээр Samsung Pay 

 

 Samsung Pay төлбөр тооцооны систем нь аль нэг банкийн төлбөр тооцооны кредит дебит картаар дэлгүүрт мөн гүйлгээ хийж болох ямар нэг газарт өөрийн утсаа ашиглаж гүйлгээг хийх боломжтой. Энэ нь Apple Pay буюу төлбөр тооцооны Near field communication системийг Apple –тай мөн адил шинэчилсэн аж.

HTML-

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.