Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 9-нд дуусна

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.

 Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх юм. Өмнөх онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтадаа гуравдугаар сарын 9-нөөс өмнө, ЭЕШ-даа дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Хэрэв энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй аж. Мөн бүртгүүлэгчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч, Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэх шаардлагатай юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.