Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө орон нутаг, гадаад буй залуус хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ

Хүүхдийн чимээгүй хашгираан хаана нуугдаж буйг бид таашгүй. Тавхан настайгаасаа л аавдаа хүчирхийлүүлсэн охин, таван настай бяцхан хүү аавдаа заазуурдуулсан гээд хүүхдийн хүчирхийлэл газар авч, бидний ирээдүй болсон бяцхан үрсэд амьд явах, эрүүл байх эрх алга.

Үүний тод томруун жишээ бол дөрөвхөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан явдал юм. Нийгмийг цочроосон энэ хэргийг эсэргүүцсэн Монголын ард түмэн өнгөрөгч бямба гарагийн орой Чингисийн талбайд цугларч талийгаач охины хойдын буянд зориулж зул өргөсөн билээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцсэн, дахин ийм эмгэнэлт явдал бүү давтагдаасай хэмээн хүссэн иргэд хөдөө орон нутагт ч байсан юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан талийгаач охинд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өнгөрөгч бямба гарагт зохион байгуулж, сумын хийдэд 108 зул өргөж, буяны ном хуруулжээ. Мөн “Хүүхдийн хүчирхийлэлгүй Цогтцэций сум” гэсэн бичигтэй зурагт хуудас наасан авто машины цуваа сумыг нар зөв тойрч, улмаар Цэций хорооллын гадаа зул өргөх ёслол үйлдсэн байна. Энэхүү үйл ажиллагааг тус сумын хийд, сумын Залуучуудын холбоо, Эх хүүхдийн хөгжлийн төв, Цэций радио 104.5, сумын ээжүүдийн төлөөлөл зохион байгуулжээ. Мөн энэ үйл явдалд Дорнод, Хөвсгөл зэрэг аймгийн залуус, ээжүүүд нэгдэж, өөрсдийн дуу хоолойгоо илэррхийлэн, зул өргөсөн юм. Мөн Тайванд сурдаг Монгол оюутнууд бяцхан охины хойдын буянд зориулж зул өргөлөө. “Би Тайванд сурдаг. Бид Монголд ил гарч ирсэн хэргүүдээс хүчирхийлэлд өртөж амь насаараа хохирсон бяцхан дүү нартаа, тэр тусмаа дөрвөн настай охины төлөө Монголд зул өргөх ёстой байсан.Хол байгаа ч гэсэн бид түүний төлөө энд лаа асаалаа. Бяцхан дүү минь дараа төрөлдөө сайн эцэг эхтэй гэр бүлд дахин хүн болж мэндлээрэй” гэлээ.  

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.