Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянзүрх дүүргийн II, XVI хороон дахь орон сууцны хуучин барилгуудыг дахин төлөвлөнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн хотын дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” захирамж гаргажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах тав, зургаа, долоо, найм, 16, 21, 22, 24, 27 дугаар, Баянзүрх дүүргийн II хорооны нэг, хоёр, тав, найм, есдүгээр байрыг дахин төлөвлөж, барилгажуулахаар боллоо. Дээрх орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх юм байна.
Эдгээр байршилд барилгажилтын төсөл боловсруулахад шаардагдах 62 сая гаруй төгрөгийг шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн зардлаас санхүүжүүлэхээр болжээ. Харин барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан аж. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.