Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН шинэ гишүүдээ элсүүллээ

Монголын “Тусгаар тогтнолын баяр” 3 дугаар сарын 1-нд болно. Энэ өдрийг тохиолдуулан МАХН шинэ гишүүдээ элсүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 27-нд намынхаа төв байранд хийлээ.

МАХН-ын эгнээнд шинээр 300 гаруй хүн элссэн байна. Шинэ гишүүддээ зориулан МАХН-ын дарга Н.Энхбаяр баяр хүргэн үг хэлж, тусгаар тогтнол, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний сэдвээр сонирхолтой лекц уншчээ. Тэрбээр, дэлхийн анхны ардчилсан хувьсгал Францын хувьсгалаас эхэлж улмаар 1911 онд хятадын Манж Чин улсын “Чинхайн хувьсгал”-аас үүдэж Монголын үндэсний эрх чөлөөний ардчилсан хувьсгал 1911 онд эхэлсэн гэдгийг онцлон дурдаад Монголчуудын Ардын хувьсгалын буюу 1921 оны хувьсгал бол 1911 оны үндэсний тугаар тогтнолыг бататгасан хувьсгал байсныг тэмдэглэв. Мөн ганц нэгхэн хүн шударга ёсыг ярих биш бүх хүн шударга ёсыг ярьдаг болж, хамтаараа эв нэгдэл, эрх чөлөө, ардчиллыг бий болгоно. Бидэнд оюун санааны шинэ хувьсгал хэрэгтэй болсон гэж шинэ гишүүддээ онцлон захьсан байна. Шинэ гишүүн элсүүлэх ёслолын ажиллагаанд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, БСШУ-ны дэд сайд А.Тулга нарын намын удирдлагууд оролцсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.