Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дөрвөн настай охины гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо

Эцгийнхээ гарт хэрцгийгээр амь насаа алдсан дөрвөн настай охины гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол энэ өчигдөр 18.00 цагт Чингисийн талбайд боллоо.

Энэхүү  үйл ажиллагаанд олон мянган иргэн сайн дураараа цуглаж зул өргөн, 3 минут чимээгүй зогсч, эмгэнэл илэрхийлж байв. 

Хүүхдийн эрхийн төлөө “Цагаан цуглаан хэмээх энэхүү буяны үйл ажиллагааг “Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группээс санаачлан “Лантуун дохио” ТББ, “Хүүхэд хамгааллын сүлжээний ТББ”, “Дэлхийн монголчууд нэгдэл” болон иргэд дэмжин оролцов. Зул өргөх ёслолыг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй мянга мянган хүүхдийн асуудалд төр засгийн анхаарлыг хандуулах, бодит үр дүнд хүрэх зорилгоор зохион байгуулжээ. Иргэдийн сайн дураараа зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа ямар ч улстөрийн жагсаал, тэмцлээс илүү олон хүнийг хамарсан байв.

Эл ёслол мөн Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний өмнө болсон юм. Жиргээчид буюу твиттерийн идэвхтэй хэрэглэгчид уриалан хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэж зохион байгуулсан эл цуглаанд лам нар оролцон ном хурав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.