Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг авто жагсаал болно

“MVM CLUB”-ийн зүгээс гишүүд болон дэмжигчдээ энэ сарын 28-ны бямба гаригийн 17:00 цагт “SKY” их дэлгүүрийн зогсоол дээр хүрэлцэн ирж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” тайван авто жагсаалд нэгдэхийг уриаллаа.

Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явна. Тэд энэ үйлдлээрээ  монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэх юм.  Мөн  цаашлаад иймэрхүү үйлдлийг таслан зогсооход иргэдийн дуу хоолойг нэгтгэн ,хүчирхийлэлд өртөгсөд болон хүчирхийлэгчдэд хатуу анхааруулга өгөх зорилготой юм байна. Одоогоор энэхүү үйл ажиллагаанд нэгдэх хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн тоо 5000  гараад байна гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.