Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч дуут дохио ашиглах эрхгүй

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн цагдаагийн албан хаагчтай зүй бусаар харьцаж буй бичлэг  иргэдийн шүүмжлэлд багагүй өртсөн. Энэ сарын 8-ны өдөр Замын цагдаагийн алба хаагч “УНИ 3800” гэсэн улсын дугаартай автомашины тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг шалгахаар зогсоосон  байна.

Гэтэл тус автомашины жолооч нь хүчингүй үнэмлэх үзүүлснээс болж асуудал үүсч  Ч.Чимэдсүрэн төрийн албан хаагчтай маргалдсан байдаг. Тиймээс Замын цагдаагийн газар уг хэрэг дээр албаны шалгалт хийж Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэнгийн автомашины тусгай дуут дохио ашиглах эрхийг цуцалжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.