Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тайз дэлгэцийн нэгэн “од” тэнгэрийн оронд заларлаа

Монголын тайз, дэлгэцийн нэгэн од тэнгэрт оджээ. Хошин урлагийн нэрт жүжигчин, СТА Амбий буюу Ц.Батхуяг өнөөдөр өглөө өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрээр тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээн үзэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн юм. Хамгийн сүүлд тайзнаа найруулагч Ж.Сэнгэдоржийн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт  “ТВ Коктейль”-ын залуус, жүжигчин Б.Навчаатай хамтран тоглож, үзэгчдийг байлдан дагуулсан бол дэлгэцийн бүтээлийн хувьд “Танхай тээгч”, “Тютю”,  “Содура” зэрэг кинонд тоглосон билээ.

 Түүний гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.