Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталсныг эсэргүүцэв

“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өнгөрсөн 18-нд баталсан. Үүнийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Хил хязгааргүй гол мөрөн сүлжээ болон “Их бага баян шарга”, “Оюутолгойн хяналт” ТББ эсэргүүцэж буйгаа өчигдөр мэдэгдэв. Тэд “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын нэмэлт өөрчлөлтийг баталсан нь хууль, эрх зүйн хувьд зөрчилтэй, байгаль орчин, хүний эрхийг зөрчих сөрөг нөлөөтэй хэмээн үзэж буй гэнэ. Тухайлбал, усны эх, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50 метр, 200 метр дотогш бол энгийн хамгаалалтын бүс гэж тогтоож буйг эсэргүүцэж байгаа гэлээ. Мөн Усны тухай хуульд хамгаалалтын бүсийг 50, 200 метрээр тогтоосон нь иргэдийн аж ахуйн ажиллагаа (мал аж ахуй, жижиг тариалан)-наас хамгаалсан бүсийн хэмжээгээр уурхайд тогтоох гэж байгаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэсэн юм. “Их бага баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор “Баялгаас орж ирэх ашиг гадагш урсаж байгааг зогсоох хууль батлахгүй, харин эсрэгээр хяналтгүй олборлох нөхцөл бүрдүүлж байгаа” гэв.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж хориг тавихыг хүсэн захидал хүргүүлж буй юм байна. Харин Уул уурхайн яамны зүгээс “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдсэн. Цаашид хуулиар хориглосон бүсэд тусгай зөвшөөрөл олгохгүй бөгөөд геологи, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхгүй хэмээн мэдээлээд байгаа юм.

Ц.Болор

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.