Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Петя, чоно хоёр”-ын түүхийг хөгжмөөр өгүүлнэ

Бараг 80 жилийн өмнө Оросын алдарт хөгжмийн зохиолч С.Прокофьевын туурвисан “Петя чоно хоёр” хөгжимт үлгэрийг  “UNICO” чуулгынхан ирэх сард тоглохоор болжээ.  “Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагын санаачлагаар зохион байгуулж байгаа энэ  тоглолт үлгэрчилсэн хэлбэртэй учраас багачуудад нэлээд сонирхолтой байх болов уу.

Петя чоно хоёрын түүх дөрвөн ч удаа хүүхэлдэйн кино болон амилж, 2007 онд Оскар”-ын “Богино хэмжээний шилдэг хүүхэлдэйн кино”-гоор шалгарсан байдаг. Тэгвэл энэ түүхийг хөгжмийн хэлээр хэрхэн хүүрнэхийг ирэх сарын 11,12-нд үзэх боломжтой.

Хүүхдийн тодотголтой уран бүтээл цөөрсөн энэ цаг үед алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлийг монгол хөрсөнд буулгаж байгаа залуу уран бүтээлчдийн авьяасаар бахархахгүй байхын аргагүй. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.