Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Нюанс” хамтлагийнхан хөрш бүсгүйчүүдээ баярлуулна

Дуулаачийн ур чадвар, чадал чансааг тодорхойлсон орчин үеийн урлагийн төрөл болох төрөл попераг  монголд сууришуулсан анхдагч хамтлаг “Нюанс”-ынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Granada” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон. Тус хамтлагийнхан энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр  “Granada” тоглолтоо ОХУ-ын Улаан-Үд болон бусад хот, районд тоглохоор болжээ.  Эхний тоглолт гуравдугаар сарын 7-нд Буриадын драмын театрт болох юм.

Тэд “Изабел”, “Анжелина”, “Аморе” зэрэг уянгын дуунуудаа энэ тоглолтдоо “ачаалжээ”.  Тэд хөршийн бүсгүйчүүдэд сарнай, оргилуун дарс бас хайрын дуунуудаа зориулахаар зэхжээ.

Тэд өмнө нь ОХУ-ын ардын жүжигчин, Буриадын ардын жүжигчин К.И. Базарсадаевын Соёлын сангийн урилгаар Эрхүү, Усть Орда, Өвөр Байгал, Могойт болон Агын район, Улаан-Үд, Чита хотод тоглож байсан юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.