Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор таван төсөл хэрэгжүүлнэ

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор таван төсөл хэрэгжүүлнэ.

Үүнээс малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь анх удаа хэрэгжих юм. Дээрх таван төсөлд 905 сая төгрөг төсөвлөжээ. Мөн 100 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулна. Ирэх сараас төсөл хэргэжинэ.
Хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн онд долоон төсөл хэрэгжүүлж 2016 ажлын байр бий болгожээ. Мөн 2114 иргэнийг түр ажлын байраар хангасан байна. Үүнд 800 сая төгрөг зарцуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.