Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

112 хүүхэд мориноос унажээ

Сүхбаатар аймагт өнгөрсөн амралтын өдөр  болсон “Жавхлант шарга” МСУХ-ны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд 3 насны морины уралдааны үеэр 24 хүүхэд мориноос унасан байна.

Урд өдөр нь цас орж шуурч мөстөж хатууран халтиргаа үүссэнээс зөвхөн азарганы уралдааны замд гэхэд 19 хүүхэд мориноос унажээ. Тэдгээр хүүхдүүдээс 2 хүүхэд тархины доргилт, цээжний битүү бэртэлт гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн онд  тус аймгийн нутаг дэвсгэрт болсон  том жижиг 122 удаагийн морины уралдаанд 112 хүүхэд мориноос унасан болохыг  аймгийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн  хэлтэс гаргасан байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.