Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дипломтой ажилгүйчүүд” гэх нэр томъёог хална гэв

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржээс “Оюутны дадлага хийх сестимийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлжээ. Ажил олгогч байгууллагуудын хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шаардлагыг халж, оюутан залуучуудыг суралцаж буй мэргэжлээр нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад дадлагажуулж улмаар сургуулиа төгссөний дараа тухайн ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байна. Түүнчлэн ажил олгогч байгууллагуудад хүсэлт тавьсны дагуу 3-4 дүгээр дамжааны оюутнуудыг тодорхой хугацаанд цалинтай, цалингүй дадлагажуулж, сургаж, тухайн ажлын байрны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд үргэлжлүүлэн ажилд авах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.