Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

”Ачийг тань мөнхөд санана” тоглолт хийнэ

Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нийтийн дууны уран бүтээлчид хамтран Монголынхоо бүх сайхан ээжүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” баярын тоглолтоо өргөн барих гэж байна.

Тоглолтод өөрсдийн уран бүтээлээрээ хэдийнээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн дуучид болох МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Г.Эрдэнэбат, СТА дуучин Э.Оюумаа, МУСТА дуучин Х.Болормаа, СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм.

Тоглолт UB паласын концертын их танхимд ирэх сарын зургаанааас наймны өдрүүдэд болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.