Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амиа алдсан дөрвөн настай охины хэргийг шалгаж байна

Дөрвөн настай охин төрсөн эцэг болон хойд эхдээ зодуулан амиа алдсан талаарх мэдээлэл олныг цочирдуулаад байна. Энэхүү мэдээллийг анхлан талийгаач охины ээжийнх нь найз бүсгүй олон нийтийн сүлжээнд тавьснаар ийн ил болоод байгаа юм.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.ЛхагвасүрэнБаянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр уг  хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Охины төрсөн эцэг болон хойд эхийг хэрэгт сэжигтнээр татаж, цагдан хориод байна. Мөн амиа алдсан охины үхлийн шалтгааныг тогтоолгохоор цогцсыг нь Шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн бөгөөд эхнээсээ дүгнэлтүүд гарч байгаа.

Хэрэг прокурорын байгууллагын хяналтан дор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалт явагдаж байна. Мөрдөн байцаах ажил дөнгөж эхэлж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Явцын дунд цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллүүдийг өгнө” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.