Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Настнуудыг асардаг робот бүтээжээ

Японы хүн амын дийлэнх хувийг ахмадууд эзэлдэг болсон. 2060 он гэхэд тус улс одоо ажил хийж буй иргэдийнхээ тал хувийг алдана гэсэн тооцоо байна. Хүмүүс олон хүүхэдтэй байхаас зайлсхийх болсноор ирээдүйд ахмадуудаа асрахад бэрхшээл тулгарна хэмээн япон эрдэмтэд санаа зовниж байна. Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд туслахаар “Райкен тархи” шинжлэх ухааны хүрээлэн болон “Сүмитомо рико” хэмээх резин үйлдвэрлэгч компани хамтран сувилагч робот бүтээхээр туршиж байгаа аж.

Япончуудын судалгаагаар ахмадын асрамжийн газрын сувилагч өдөрт дунджаар 40 удаа настнуудыг ор болон тэргэнцэр дээрээс нь өргөдөг гэнэ. Тэдний ажлыг хөнгөвчлөхөөр бүтээгдсэн эл робот 80 кг хүртэлх жинтэй хүнийг өргөх чадвартай. Мөн настнуудыг өргөн, нарийн хаалгаар оруулахдаа ч шалмаг юм байна.

Зохион бүтээгчид төслөө 2009 онд эхлүүлэх үед робот 61 хүртэлх жинтэй хүн өргөдөг байж. “Бид цаашид 80 кг-аас илүү жинтэй хүн өргөх боломжтой болгохоор ажиллаж байна. Сайхан сэтгэл, цэвэрч нямбай байдал болон хүч чадлыг хүмүүст мэдрүүлэхээр роботоо цагаан баавгайн дүрстэй бүтээсэн” хэмээн зохион бүтээх багийн ахлагч Тошихарү Мүкай ярьжээ.

Б.ДӨЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.