Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван хүний ДНК-г ашиглан үр тогтоолгож болно

Хиймлээр үр тогтоохын тулд гурван хүний ДНК-г ашиглахыг Британийн парламент зөвшөөрчээ. Тус улсын парламентын Лордуудын танхим үүнтэй холбоотой хуулийн төслийг олонхийн саналаар эцэслэн баталлаа.

Генийн ийм арга хэрэглэх журам болон патентжуулахад тавигдах шаардлагыг 2015 оны наймдугаар сараас өмнө боловсруулах ёстой ажээ. Гурван өөр хүний дундаас төрөх анхны хүүхэд тус улсад 2016 онд мэндэлж магадгүй байна.

Их Британи нь хүний генийг хиймлээр хослуулах аргыг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон билээ. “Гурван эцэг эхийн тухай хууль” нь хиймлээр үр тогтоох тухай хууль тогтоомжид оруулсан нэмэлт өөрчлөлт ажээ.

Уг хуулийн төслийг Их Британийн Төлөөлөгчдийн танхим энэ сарын 3-нд баталсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.