Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүд “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “ Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийг зөвшилцөхөөс өмнө төслийн хэрэгжилтэд аудитын дүгнэлт гаргуулах, төслийн үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Болор, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Үндэсний аудитын газрын төлөөлөл зэрэг албаны бусад хүмүүс өнөөдөр /2015.02.25/ “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Засгийн Газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх 28.8 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг байгуулсан байна. Зээлийн хэлэлцээрийн гэрээнд 2008 оны 5-р сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан ба 2008 оны 5-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталжээ. Хөшигтийн хөндийд баригдах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы “Мицубиши Чиёода” компанийн түншлэлшалгарч 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэг талаас Монголын Иргэний нисэхийн ерөнхий газартай 49.5 тэрбум иений үнийн дүн бүхий ажил гүйцэтгүүлэх бүтээн байгуулалтын гэрээг байгуулсан байна. Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн төлбөрийг Японы хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс 22.5 тэрбум иен зарцуулж 6.2 тэрбум иений үлдэгдэлтэй, зарцуулалтын гүйцэтгэл 78 хувьтай байна. Төслийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийн тулд 36.85 тэрбум иений нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд тооцооллыг хийж УИХ-ын Байнгын хороодод 2013 оны 4-р сарын 23-нд танилцуулжээ. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 27.2 хувьтай явж байгааг төслийн захирал Н.Энхбат ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм. Мөн тэрээр барилгын ажилтай зэрэгцээд ашиглалтын ажлуудыг хамтад нь шийдэх хэрэгтэй байгааг хэлж байсан юм. Улсын Их Хурлын гишүүд болон ажлын хэсгийн гишүүд ямар шалтгаанаар нэмэлт зээл авч байгааг асууж, бусад шаардлагатай зүйлүүдийг тодрууллаа. Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудлыг хугацаанд нь ашиглалтад оруулах тал дээр хамтарч ажиллана гэдгээ Улсын Их Хурлын гишүүд илэрхийлсэн. Үндэсний аудитын газар төслийн хэрэгжилт, нэмэлт зээлийн тооцоолол үндэслэлтэй эсэх, төслийг бүрэн дуусгахад хангалттай эсэхэд шалгалт хийж дүгнэлт гаргах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.