Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Энхболд: Манай улстай зөвхөн уул уурхайн төдийгүй хөдөө аж ахуйн салбарт ч хамтран ажиллах боломж их

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.25/ Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Ватанабэ бараалхав. Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Ватанабэ уулзалтын эхэнд, Монгол Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсанд баяртай байна. Танай улсад 2013 оны зургадугаар сард айлчилж байсан. Энэ удаад хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ, Манай улсыг ардчилал зах зээлийн харилцааны явцад байнга дэмжиж ирсэнд талархалтай байдаг. Өнөөг хүртэл Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж олгох хэлбэрээр, нэг урсгалтай явж ирлээ. Цаашид энэхүү харилцааг шинэ түвшинд гарган бизнесийн салбарт хамтран харилцан ашигтай ажиллах шаардлагатай. Энэхүү шинэ шатны  харилцаа, хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийн оролцоо нэн чухал. Хувийн хэвшлийн оролцоог хангасан, өргөн цар хүрээтэй эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ЖБИК-ийн оролцоо, дэмжлэг, үүрэг онцгой чухал болохыг цохон тэмдэглэлээ. Мөн тэрээр, саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталлаа. Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт Япон Улстай хамтран хэрэгжүүлэх гол төслүүдийг тусгасан байдаг. Тухайлбал, төмөрлөгийн үйлдвэр, гангийн болон зэс хайлуулах үйлдвэр, нүүрсний ордуудыг түшиглэн ДЦС-ууд барих, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхэд та бүхэнтэй нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Зүүн чиглэлийн төмөр зам тавих ажилд хамтрах болон түүхий ноолуурын дэлхийн зах зээлийн 40 хувийг нийлүүлдэг Монгол Улсын компаниудад Японы технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгааг танилцууллаа. Манай улстай хамтран ажиллах нь зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй, хөдөө аж ахуйн салбар нээлттэй боломж их байгааг онцлон тэмдэглэв. Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Ватанабэ уулзалтын төгсгөлд УИХ-ын даргын хэлсэн “Өнөөг хүртэл Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж олгох хэлбэрээр, нэг урсгалтай явж ирлээ. Цаашид энэхүү харилцааг шинэ түвшинд гарган бизнесийн салбарт хамтран харилцан ашигтай ажиллах шаардлагатай” гэдэгтэй санал нэг байна. Таны хэлсэн ажил хэрэгч саналуудыг бид судлан үзэж, хоёр талын бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахдаа баяртай байх болно” хэмээн хэллээ. Бараалхалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.