Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ оны “Залуу хүн” лекцийн анхны зочноор Г.Эрдэнэгэрэлийг сонгов

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекц долоо дахь жилдээ тасралтгүй үргэлжилж ирэх гуравдугаар сарын 06-наас эхлэх гэж байна. 

2015 оны “Залуу хүн” цуврал лекцийн анхны салхийг МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл хагалахаар боллоо. Тэрээр “Аmerician Smile” гэсэн сэдвээр лекц унших бөгөөд дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцах гэнэ.

Залуу хүн цуврал лекц нь залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан хүмүүсээс үлгэр дууриалал авах гэхчилэн олон зүйлийг залуучуудад өгдөг манайд зохион байгуулагддаг томоохон лекцүүдийн нэг. Тиймээс дараагийн цуврал лекцэнд хэнийг  урьж ярилцмаар байгаагаа https://www.facebook.com/events/1771385333086630/?fref=ts гэсэн хаягаар ирүүлэх боломжтой бөгөөд онлайнаар хамгийн олон хүний санал авсан хүнийг уг лекцийн зочноор урьж түүний амжилтын түүхээс хуваалцаж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.