Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ITB Berlin” үзэсгэлэн яармагт дэлхийн 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцоно

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг болон “ITB Berlin” арга хэмжээнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцох гэж байна.

Уг үзэсгэлэн яармаг ирэх гуравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Берлин хотноо болно. Энэ талаар өнөөдөр албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, “Аялал жуулчлал-ирээдүй” ТББ-ын дарга М.Есөнмөнх болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

Үзэсгэлэн яармагт дэлхийн 190 гаруй орны 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцоно. Монгол Улс энэ удаагийн арга хэмжээний түнш орны хувьд ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэн яармагийг нээж үг хэлэх юм байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Монгол Улсаас нийт 16 тур оператор компани, хоёр зочид буудал, 50 гаруй аялал жуулчлалын компани энэ арга хэмжээнд оролцоно. Арга хэмжээнд оролцсоны дараа Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрс өснө гэж тооцож байгаа. 2014 онд Монгол Улсад нийт 417 мянга орчим жуулчин ирсэн тооцоо бий. Энэ тоо эхний байдлаар 20-30 хувиар нэмэгдэнэ. Цаашдаа 2020 он гэхэд Монгол Улс жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг, аялал жуулчлалын салбар ДНБ-ий 14 хувийг бүрдүүлдэг болж өргөжин тэлэх зорилго тавьсан. Энэ зорилгод хүрэхэд ITB Berlin арга хэмжээ чухал ач холбогдолтой” гэлээ. Мөн цаашдаа жуулчдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор дотоодын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, салбарын стандартыг шинэчлэн батлах чиглэлд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодорхой бодлого гарган ажиллана гэдгийг сайд Д.Оюунхорол онцоллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.