Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэлэнгэ аймгийн ойн нөөцийг хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгосон гэв

Сэлэнгэ аймгийн ойн нөөцийг хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгосон хүмүүсийн тоонд тус аймгийн ИТХ-ын суудалд суугч нэгэн холбогдоод байгаа хэргийг ЦЕГ-ын ЗБГХТГ-ын мөрдөн байцаагчид шалгаж байна.

Сэлэнгэ аймгийн ойн нөөц рүү урт гараа дүрэгсэд зөвхөн 2014 оны эхний есөн сарын байдлаар Түшиг, Цагааннуур сумдын нутгаас хууль бусаар 4470 шоо метр мод огтолсныг цагдаагийнхан тогтоожээ. Үүний дотор “Шинэ бадрах” компанийн хууль бусаар мод огтолсон, хүний амь нас хохироосон хэргийг дахин шалгаж эхлээд байна. 2013 онд гурван хүний амьтай холбоотой эрүүгийн хэргийг жолоочийн буруугаас хэмээн үзэж хэргийг хаагаад байжээ. Харин эдгээр хэргийг үнэн мөнөөр нь шийдэх байх гэж Сэлэнгэ аймгийн иргэд хүлээж байна.

Мөн ЗБХГТГ-ынхны илрүүлсэн энэхүү тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шүүхээс шударгаар шийднэ гэдэгт итгэж байгаагаа ч зарим иргэн илэрхийлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.