Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Газар өмчилж авахаар сонгогдсон иргэдийн материалыг маргааш хүртэл авна

Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 09-нд явагдаж дууссан билээ.  

Тэгвэл цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулах ёстой. Энэ ажил маргааш дуусах юм байна.

Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд “Орчлон” хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм.

Мөн зарлагдсан таван байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулсан аж. Баянзүрх дүүргийн ХХ хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг хоёрдугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн II хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК ажил гүйцэтгэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.