Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төр хурахын аманд аялж, зугаалахыг хориглолоо

Богдхан уулын Төр хурахын аманд энэ сарын 4-ний өдөр ой хээрийн түймэр гарсан билээ. Түймэр гарах үеэр  Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлстийн алба хаагчид болон тус уулыг хамгаалах захиргаанаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж галын голомтыг бүрэн унтраасан байна.  

Нийтдээ 20 га газарт түймэр гарсан бөгөөд урьдчилсан мэдээгээр галын шалтгааныг хуурайшилтаас үүссэн байж болзошгүй хэмээн тогтоогоод байгаа аж. Учир нь, энэ жил харьцангуй дулаан өвөл болж энэ хэрээр хуурайшилт ихтэй байгаа юм. Мөн хоёрдугаар сард түймэр гарсан нь бараг анхны тохиолдол болсон байна.

Тиймээс Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас  ирэх зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.