Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түр хурхын аманд аялж, зугаалахыг хоригложээ

Богдхан уулын захиргаанаас ирэх зургадугаар сарын 15- ны өдөр хүртэл Богдхан уулын Түр хурхын аманд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргажээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.ШирэндэвБогдхан уулын Түр хурхын аманд энэ сарын 4-ний өдөр ой хээрийн түймэр гарсан. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлстийн алба хаагчид болон тус уулыг хамгаалах захиргаанаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж галын голомтыг бүрэн унтраасан.  Түр хурхын ам нь наран тал руугаа харсан энгэр бөгөөд өвс ихтэй, сийрэг модтой газар. Нийт 20 га газарт түймэр гарсан. Урьдчилсан мэдээгээр галын шалтгааныг хуурайшилтаас үүссэн байж болзошгүй гэсэн. Учир нь, энэ жил харьцангуй дулаан өвөл бол энэ хэрээр хуурайшилт ихэссэн. Хоёр сард түймэр гарсан нь бараг анхны тохиолдол болсон. Өмнөх жилүүдэд гарч байсан ч ийм том хэмжээний газар хамарсан түймэр гарч байгаагүй. Тиймээс манай захиргаанаас ирэх зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргаад байна” гэж ярилаа. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.