Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Содномцэрэнг сонгуулийн ерөнхий хорооны даргаар улираан томиллоо

УИХ-ын чуулганы отгон хуралдаанаар Ч.Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар улираан томилжээ.

Харин Ц.Болдсайханыг тус хорооны нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гаргасан байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу тус хорооны дарга, нарийн бичгийн даргыг хорооны гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор томилдог бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг улираан томилуулах, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханыг томилуулах санал гаргасан нь тус хуралдаанаас дэмжигдсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нэр дэвшигчдэд хандаж, сонгуулийн үеэр хуулиа барьж ажиллахыг захьлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.