Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнцийн хязгаар хүртэл

“Суут хүн гурван янз байдаг. Цэрэг дайн, улс төр, эдийн засгийн авьяастай гэж үндсэндээ гурав ангилж болно. Манай Минамото жанжин цэрэг дайнд авьяастай байсан ч нөгөө хоёрт нь гавихгүй байсан. Тэгвэл Чингис хаан дээрх гурван шинжийг бүгдийг нь шингээсэн дэлхийд цорын ганц суутан гэж хэлэхэд болно” хэмээн ярих энэ хүнийг Моримүра гэдэг. Японд худалдаалагдаж байгаа Чингис хаанаас Хубилай хаан хүртэлх Монголын Их Гүрний тухай “Ертөнцийн хязгаар хүртэл” номыг бичсэн хүн. “Авьяас чадвар байвал дайснаа ч ашигладаг, харийн шашин шүтлэгийг доромжилж устгахгүй, өргөн цар хүрээтэй сэтгэдэг ийм баатар Японд хэзээ ч байгаагүй” хэмээн Чингис хааныг магтах энэ зохиолч Монголыг сонирхож эхэлсэн нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа. Хэзээ нэгэн цагт Чингис хааны тухай ном бичнэ дээ гэж мөрөөдөж явсаар нэг л мэдэхэд жаран хэдэн жил өнгөрсөн байв. Түүхэн баримтыг орхигдуулбаас жирийн нэгэн уран зохиол болчихно. Чингис хааныг яаж бичих вэ хэмээн хэдэн арван ном судар уншиж, судалгаа хийсэн байна. Хамгийн хүнд байсан нь Чингис хаанд өргөмжлөгдөөд ард олондоо хандаж хэлсэн үг. Олон хоног бодоод олохгүй явтал нэгэн шөнө зүүдэнд нь “Алс холыг харцгаа. Ертөнцийн хязгаар хүртэл давхицгаая” гэсэн үг орж иржээ. Өглөө босоод л үзэг нь бараг өөрөө хөдлөөд бичсээр дуусгасан гэдэг. Моримүра гурван жилийн өмнө анх Монголд иржээ. Төсөөлж байснаас нь орчин үеийн газар байсан ч Их Чингисийнхээ нутагт зочилсондоо сэтгэл хангалуун буцсан гэнэ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.