Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өлсгөлөн зарласан иргэдийг эмчилгээнд оруулсан, тэдэнтэй үл ойлголцол гараагүй гэв

“Босоо хөх монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн 13 хоногийн турш өлсгөлөн зарлаад байсан билээ. Өнгөрсөн шөнө тэднийг цагдаагийн албаныхан буулгасан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгсэн юм. Тэднийг албадан эмчилгээнд оруулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” ТББ-ын долоон гишүүний эрүүл мэндийн байдал доройтож хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учир Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдийг албадан эмчлүүлэх шийдвэр гарсны дагуу Цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтанд ажилласан. Биднийг очих үед өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний нэг нь байгаагүй.  Зургаан иргэнд албадан эмчилгээ хийлгэх дүгнэлтийг танилцуулахад иргэд өөрсдөө ухамсартайгаар сайн дураараа эмнэлэгийн машинд суугаад эрүүл мэндийн байгууллага руу явсан. ТББ-ын гишүүд ч өөрсдөө гэрээ хурааж өөрсдийн эзэмшлийн газар луу авч явсан. Ямар нэгэн зөрчил гараагүй, хоорондоо үл ойлголцох асуудал гараагүй. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шөнийн үйл ажиллагаанд оролцсон. Нийслэлийн замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулж ажилласан” гэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.