Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мини театрт зочилж “Царцаа Намжил” үзэх боломжтой

 Монголын Театрын музей бяцхан үзэгчдээ урлагт элэгтэй, театрт хайртай болгон хүмүүжүүлэх зорилгоор мини тайзтай болжээ. Улмаар тус музейн хамт олон “Мини театр” хөтөлбөр хэрэгжүүлж, сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон бага ангийн сурагчдад зориулан “Царцаа Намжил” хүүхэлдэйн жүжиг тоглож эхэлсэн байна. Энэ нь Монгол ардын үлгэр домгийн уран цэцэн үг хэллэгээр дамжуулан хүүхдүүдэд мэдлэг өгч, сурган хүмүүжүүлэх давуу талтай юм. Нэн эртний уламжлалт өв соёлтой монголчууд бидэнд тайзнаа амилуулах түүхэн домог олон. Тиймээс театрын урлагийн өв уламжлал, түүхэн хөгжлөөр бахархан, улмаар арвижуулан хөгжүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой Монголын театрын музейн хамт олон энэ хөтөлбөрөө өргөжүүлэн дунд, ахлах ангийнхан болон их сургуулийн оюутнуудад зориулан тоглолт хийх боломжтой.

Одоогийн байдлаар үзэх хүсэлтэй хүмүүсийн захиалгаар “Царцаа Намжил”-ыг тоглож байгаа бөгөөд цаашид урын сангаа баяжуулах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.