Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сар шинийн баярын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 1618 хүн үйлчлүүлжээ

  Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих газруудад 321 хүүхэд мэндэлж, 158 хүү 165 охин төржээ. Баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгчид 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна. Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгджээ.  

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7891  хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс насанд хүрэгчид 5605, хүүхэд  2286, шинээр хэвтсэн өвчтний тоо 1007 байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.