Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ил задгай хог шатаахгүй байхыг анхааруулав

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 61 дуудлага ирснийг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиуд цаг алдалгүй шуурхай ажиллаж унтраажээ. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 28 хүний амийг аварч, түлэгдсэн нэг хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгийн байгууллагад хүргэж, гал түймрийн аюулд өртөж нас барсан нэг хүний цогцосыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 19-ний 01.33 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард аюушийн VIII гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход таван ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Галд 97 настай эмэгтэй өртөж нас барсан байсныг цагдаад, 28 настай эмэгтэй түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ.

Баярын өдрүүдэд гарсан гал түймрийн 61 дуудлагын 50 хувийг ил задгай хогийн цэг, орон сууцны хогийн сувагт хог шатсан гэх дуудлага эзэлж байна. Иймд ил задгай хог хаяхгүй байх, орон сууцны жижүүр, СӨХ-ны холбогдох албан тушаалтанууд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган хяналт тавихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруула

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.