Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

129 гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

Сар шинийн баяр буюу энэ сарын 18-21-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 149 дуудлага мэдээлэл хүлээн авч 129 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ.

Үүнээс хулгайн гэмт хэрэг 26 бүртгэгдсэнээс 8-н гэмт хэргийн, танхайн гэмт хэрэг 30 бүртгэгдснээс 29-н гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлж, зам тээврийн осол гэмт хэрэг 53 бүртгэгдэж шалгагдсан байна.

Мөн сар шинийн үеэр эд зүйлс шатсан дуудлага цөөнгүй бүртгэгдсэн тул иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

ЦЕГ Хэвлэл мэдээллийн төв

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.